
Хөдөө аж ахуйн цогцолбор
Мах боловсруулах үйлдвэр

Модуль үйлдвэр
Үхэр бордох аж ахуйн хүчин чадалд нийцүүлэн байгуулсан бод мал төхөөрөх, мах боловсруулах модуль үйлдвэр нь эрчим хүчний хэмнэлттэй, үйлдвэрлэлийн хүчин чадлыг хэрэгцээнд тулгуурлан нэмэх боломжтой зэрэг орон нутагт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай зохион байгуулах олон талын давуу талтай шийдэл юм.

Чанар, технологи
Махны үйлдвэр нь ISO 22000, HACCP, HALAL зэрэг олон улсын чанарын стандартын шаардлагыг хангах зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд гарал үүсэл тодорхой бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг жилийн дөрвөн улирлын турш шимт чанарыг хадгалуулан шинээр буюу нойтноор нь зах зээлд нийлүүлж байна.
Тус үйлдвэр нь Монголд анх удаа Хойд Америкийн Мах Боловсруулах (NAMP-North American Meat Processing) технологийн дагуу шуллагаа, ангилгаа хийж хэрэглэгчдэд өндөр чанарын гантигласан үхрийн махан стэйк нийлүүлэхээс гадна өдөр тутмын хоолны мах болон дайвар бүтээгдэхүүнийг өндөр чанар, стандартын дагуу үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.

Байгаль орчинд ээлтэй
Тус үйлдвэр нь бүхэлдээ байгаль орчныг хамгаалах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд мал төхөөрөх эхний дамжлагаас эхлээд хадгалах, хөргөх, савлах эцсийн дамжлага хүртэлх бүхий л үе шатанд хог хаягдлыг хамгийн бага түвшинд байлгаж, эрчим хүчний хэмнэлттэй байхаар төлөвлөгдсөн.
Хоногт 88 м.куб бохир ус цэвэрлэх хүчин чадал бүхий Бохир ус цэвэрлэх байгууламж нь хаягдал усаа ургамал, мод услах хэмжээнд цэвэрлэн гаргаж байна. Уг байгууламж нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн анхны бохир ус цэвэрлэх байгууламж гэдгээрээ жишиг юм.
Мөн цус, сэвс хатаах төхөөрөмж, болон яс бутлах төхөөрөмжөөр үйлдвэрээс гарч буй бүх хог хаягдалдаа дахин боловсруулах reduce, reuse, recycle аргачлалыг хэрэгжүүлж байгаа анхны мах боловсруулах үйлдвэр юм.